2011-06-06,11:50

зөвөлгөө

Компьютер тоглоом хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг [ 2011.05.17 ]
Компьютерийн тоглоомуудыг хүүхдэд хэрцгий зан авиртай болгодог гэж зарим хүмүүс нэлээд хурцаар шүүмжилдэг.

Харин хөгжингүй орнуудад компьютер тоглоомыг огт хориглодоггүй бөгөөд үхэх ёстой дайсан нь ердийн хүнээс өөр төрхтэй байхыг шаарддаг. Гэсэн хэдий ч компьютер тоглоом нь хүүхдийн сэтгэн бодох хурдыг эрс нэмэгдүүлдэг болох нь батлагдаад байна.

Шинэ технологи, компьютерийн эрин зуунд компьютер тоглоом нь хүүхдүүдийн цаашдын сэтгэн бодох чадварт үнэхээр дадлага туршлага болдог байна. Илд байлдаан, хурц тэмцэлтэй тоглоомоор 12-оос дээш насны хүүхдүүд л тоглохыг зөвшөөрдөг.

Хот суурин бүтээн байгуулах, газар дээр бүтээсэн бүхнээ хамгаалах зорилготой байдаг тоглоомууд нь нэлээд ухаан шаарддаг. Энэ тоглоомыг тоглосноор хүүхдүүд шат дараалсан шийдвэрүүдийг гаргаж сурдаг сайн талтай. Тиймээс ийм тоглоомыг ямар ч насныхан тоглож болно.

Харин бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомууд нь хүүхдийн хөдөлгөөн болон зөв хариу гаргах чадварыг дээшлүүлдэг. Гэхдээ дэлгэцийн өмнө олон цаг суух нь нүдний хараа, биеийн байдалд нөлөөлж болзошгүй тул хүүхдийнхээ тоглох цагийг эцэг, эхчүүд зохицуулж байх хэрэг
бичсэн: Tserendolgor төрөл: мэдээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 283

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)