2011-06-06,12:25

СУДАЛГАА

Темперамент буюу зан ааш ирээдүйн мэргэжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

January 1, 2011 addmanz

Судалгааны зорилго

Темперамент нь хүний чиг зорилт үзэл суртал, ухамсар, ба ухаан, авъяас билэг, ажилсаг чанарыг тодорхойлдоггүй байна. Гэвч хүний үйл ажиллагаанд темперамент нь зарим нэг нөлөө үзүүлдэг байна. Суралцагчидын хичээл сурлагадаа хандах байдал, сурлагын амжилт мөн цаашлаад мэргэжилдээ амжилт гаргахад хэрхэн нөлөөлдөг талаар судлахад бидний гол зорилго юм. Гол зорилгоо биелүүлэхийн тулд бид дараах зорилгуудыг тавьсан юм.

  • Тодорхой хэмжээний хүмүүс авч судлан темперанментийг тодорхойлох
  • Тэдгээр хүмүүсийг ямар мэргэжилтэй болсон талаар судлах
  • Эдгээр мэргэжилтэй хүмүүсийг нэгтгэн үзэж ямар темдеранменттай хүмүс болохыг тодорхойлж мэргэжилд темперамент хэрхэн нөлөөдөг талаар судлах болно.

Сэдвийн үндэслэл
Темперамент / латины temperameotum/ бол хүний үйл явдал, төрх байдал , зан аашинд илрэн гарч буй төрөлхийн шинж чанар юм.темперамент нь хүний сэтгэл санааны орчлон , түүний эрч хүч, хөдөлгөөн хувиралыг тодорхойлсон төрөлхийн шинж чанар юм.
Темпераментаар Хүний сэтгэцийн үйл ажиллагааны доорх байдал харагддаг юм.
1.Сэтгэцийн процессын бий болж явагдах хурд ба тогтвор
2.Сэтгэлийн эрч аяс ,жигд байдал,ямар болох,
3.Сэтгэлийн мэдрэмж ба хөдөлгөөн,зоригийн эрчимтэй байдал ба хүч нь ямар болох зэрэг болно.

Темперамент нь хувь хүний ерөнхий төрх байдалд нөлөөлөх болоч тэр хүний нийгмийн учир холбогдлыг тодорхойлохгүй.Нийгэм ёс суртахууны шинж чанар нь адил байлаа ч темперамент нь өөр өөр байж болно.бас зан төлөвийн шинж чанарыг үзүүлэхгүй.

Сэдвийн үндэслэл болох темперамент
Темпераментийн тухай онол нь аль эрт дээр үед үүсэн гарчээ. Эртний грекийн эмч ,анагаах ухааны эцэг гэж нэрлэгддэг Гиппократ МЭӨ 460-377 темпераментыг хүний анатоми-физиологийн болон сэтгэл зүйн хувийн бодгаль онцлог гэж үзэж байсан бөгөөд харин түүний жинхэнэ үндсийг шинжлэх ухааны үндэстэй хараахан тайлбарлаж чадаагүй байна.Хүний биед 4 төрлийн шингэн /цус,салс,шар цөс,хар цөс/ байна гээд тэдгээрийн аль нь их байгаагаар нь темпераментыг тодорхойлно гэсэн онол гаргасан. Мөн мэдрэлийн үндсэн 2 процесс болох хөөрөл саатал хурд хөдөлгөөний байдал, эрчи хүч нв оюун ухааны үйл ажиллагааны чадвар сэтгэн бодох хурд, анхаарлын төвлөрөлт хувиралт зэрэгт нөлөөлдөг учир хүний гол алхам болох мэргэжилд хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү судалгаанд судлах болно.

Судалгааны объект :

- 20-50 насны хүмүүс

Энэхүү судалгаанд бид нийгмийн бүх давхрааны хүмүүсийг авч судалсан болно.

Судалгааны шинэлэг тал
Темперамент нь суралцагчдын анхааралд хэрхэн нөлөөлж байгааг судлан Холерик: Энэ темдераменттай хүүхэд нь дур сонирхолтой ажилдаа анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг бас анхаарал нь хуваарилахдаа сайн байв. Харин энэ үед анхаарал нэг зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг аж. Флегматик: Хүүхдийн онцлог нь ямар нэгэн ажил хичээлд нэлээд бхт тогтвортой боловч хуваарилалт нь сангвиникээс хамаагүй бага байсан байна. Сангвиник: Ийм темперанменттай хүүхдийн анхаарал төвлөрөхдөө сайн иймээс ч ангид болж буй бүх ажил төрөлд тэгш оролцох боломжтой байдаг байна. Харин нэг л янзын буюу сонирхол багатай ажилд сангвиник хүүхдүүдийн анхаарал хурдан саридаг байна. Меланхолик:Темперантенттай хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хуваарилагдан зохицуулагдахдаа муу, иймээс ч олон болж байгаа зүйлийг мэдэлгүй өнгөрөх нв олонтаа байдаг байна. Энэ темпераменттай хүүхдийн анхаарлын гадаад илрэл нь бүдэг,хичээл сонсож байхдаа хөдөлгөөн үймүүлэлт багатай байдаг. гэж Д.Санжжав тэмдэглэсэн байдаг. Тэгвэл хүүхэд суралцахад ийнхүү нөлөөлдөг юм бол ажил мэргэжилдээ хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү судалгааны шинэлэг тал оршиж байгаа юм.

Судалгааны аргачлал
Бид Оросын социологичдын түгээмэл хэрэглэдэг судалгааны түүвэр тогтоох эмпирик аргачлалыг ашиглан эхлээд түүврийн хэмжээг тогтоож судалгаандаа 50 хүнийг оролцуулсан бөгөөд /эдгээрээс тусгай шалгуурын дагуу 47 хүний анкетыг хүчинтэйд тооцож боловсруултанд оруулсан./ энэхүү судалгаанд оролцох хүмүүсээ сонгож авахдаа бүсчилсэн, санамсаргүй түүврийн аргаар сонгосон болно.

Судалгааны мэдээлэл цуглуулах арга техник
Судалгаа анхдагч мэдээллийг тоон судалгааны үндсэн арга болох асуулгаар /анкетын арга/ мэдээлэл цуглуулсан болно. Судалгааны мэдээлэл боловсруулах арга техник 4 темпераменттай хүмүүсийн шинжийг өгүүлсэн өгүүлэмжүүдийн агуулгатай анкетийг боловсруулсан бөгөөд
a Давамгайлсан бол Сангпиник
b Давамгайлсан бол Флегматик
c Давамгайлсан бол Холерик
d Давамгайлсан бол Меланхолик темпераменттай хүн байх болно. үүнээс үүдэн судалгаагаа боловсруулах болно.

Судалгааны арга зүй :
4 темпераменттай хүмүсийн шинжийг сайн судлан түүнээс хамгийн сайн илэрхийлэх өгүүлэмжүүдийг түүвэрлэн анкетын дараах зүйлүүдийг анхааруулж боловсруулсан болно. Үүнд :
1. Судалгааны зорилгоо танилцуулах /толгой
текст/
2. Асуултын тоо цөөн байх /12-15 асуулт/
3. Хувийн мэдээллийг сүүлд оруулах
4. Асуултын дараалал зөв тогтоох /логик/
5. Өгүүлбэрийн найруулгийг оновчтой хийх
/нэг уншаад ойлгохоор, товч тодорхой, шууд асуусан/
6. Задгай асуулт цөөн байх /1-2/

Судалгааны үр дүн
Судалгааг 50 хүнээс авсаны 10 нь хүчингүйд тооцогдсон юм. Бид судалгааандаа бид бүх нийгмийн давхаргынханыг хамарснаас Сангвиник төрлийн хүмүүс нийт судалгааны хүмүүсийн 31% хувь байсан бөгөөд үүнд янз бүрийн мэргэжил байсан боловч ихэнхи нь ахлах теллер болон нягтлан бодогч, худалдагч, Төмөр замын инженер, гэх мэт тэргүүлэх байр суурь эзэлсэн, бусдыг ятган үнэмшүүлэх мэргэжлийг сонгосон байна.
Харин флегматик төрлийн хүмүүс нь ерөнхийдөө ховор байсан бөгөөд нийт хүмүүсийн 15% хувь нь байсан юм. Түүнээс ихэнхи нь эрхзүйч болон хуульч, орчуулагч, сувилагч гэх мэт тогтвортой улсын болон нийгмийн ажил сонгох нь их байдаг байна.
Харин Холерик төрлийн хүмүүс нь судалгааны дийлэнх хувь буюу 34% хувийг эзэлсэн байна. Түүнээс компьютерийн мэргэжилтэн, нягтлан бодогч, хуульч орчуулагч гэх мэт төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байсан юм. Тиймээс бид яг иймэрхүү мэргэжил сонгосон байна гэж дүгнэх боломжгүй байсан юм.
Харин меланхолик төрлийн хүмүүс нь нийт судалгааны 20% хувь нь байсан бөгөөд түүний 10% нь банк санхүүгийн мэргэжилтэн мөн 20 хувь нь мэргэжилгүй байсан бөгөөд мөн түүнчлэн аялал жуулчлалын менежмент болон орчуулагч, багш геологич гэх мэт мэргэжлүүд сонгосон байна.
Дүгнэлт
Энэхүү судалгааны үр дүнгээс үзвэл сангвиник темперанменттай хүмүүс нь ихэнхидээ бусдыг ятган үнэмшүүлэх болон тэргүүлэх байр суурь эзлэх мэргэжлүүдийг сонгосонт байна энэ нь сангвиник хүмүүсийн эрч хүчтэй ажилсаг болон тэвчээртэй тууштай ажиллах чадвар сайтай гэх мэт шинжүүдийг илтгэсэн мэргэжлүүдийг сонгосон байна.Харин флегматик төрлийн хүмүүс нь эрхзүйч болон орчуулагч, багш, төрийн албан хаагч гэх мэт тогтвортой байр суурийн албан тушаалуудыг сонгосон бол холерик хүмүүсийг яг ямар мэргэжил сонгодог болохыг дүгнэх боломжгүй байлаа. Харин меланхолик хүмүүс нь янз бүрийн зүйлийг задлан шинжилж учир зүй шалтгааныг олохыг эрмэлзсэн мэргэжлүүдийг сонгосон байлаа. Энэ нь флегматик хүмүүсийн шинжийг илэрхийлэх мэргэжил байлаа. Дээр дурьдсанаар флегматик хүмүүс нь их юмны учир зүйг олохыг эрмэлзсэн хүлцэнгүй, дотогшоо бодлогоширсон хүмүүс байдаг болохоор иймэрхүү мэргэжил сонгох нь элбэг байдаг байна. Ийнхүү дүгнэн үзвэл хүмүүсийн темперанмент нь мэргэжлээ сонгоход ихээхэн нөлөөдөг бйана гэдгийг энэхүү судалгаагаар дүнэлээ.

 

Дараахь асуултуудын 15-аас дээш асуултанд тийм гэж хариулсан бол та өөрийнхөө зан характерийг олж чадна.
Доорхи асуултын 16-20 нь “+” бол та тэр темпераментад харъяалагдана.

Холерик

1. Тогтворгvй байна хөдлөж гар хурууг орoлддог.
2. Омогтой огцом ууртай.
3. Тэвчээргvй биеэ барьж чаддаггvй.
4. Шийдэмгий санаачлагатай.
5. Зөрvvд
6. Mаргаанд цэцэн дийлэх гэж оролддог
7. Yе vе гэнэтийн vсрэнгvй байдлаар тvргэн ажилладаг
8. Ний нуугvй шулуун шударга
9. Аз турших дуртай
10. Өсөрхөж уурлах нь олон
11. Сэтгэлийн хөдөлгөөнтөй, хэл яриа огцом тvргэн
12. Хэрvvлч зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггvй.
14. Тvрэмгий дээрэнгvй захирангуй
15. Гар нvvрний хөдөлгөөн их
16. Тvргэн бодож шийддэг
17. Шинэ зvйлд удаан дасдаг
18. Зорилгодоо тууштай хvрдэг
19. Алхаа гишгээ огцом тvргэн
20. Ааш зан тvргэн хувьсаж өөрчлөгддөг.
Сангвиник

1. Хөгжилтэй баяр баясгалантай, чанга хөхөрдөг
2. Эрч хvчтэй ажилсаг
3. Эхлэснээ дуусгахгvй орхих нь элбэг
4.Өөрийгөө хэт vнэлдэг
5. Аливааг тvргэн ойлгож тусгаж авдаг
6. Сониуч тогтвортой.
7. Аливаад зовж шаналах нь бага
8. Ямар ч нөхцөлд амархан дасаж зохицдог
9. Шинэлэг ажилд дуртай
10. Сонирхолгvй юмнаасаа амархан хөндийрч холддог
11. Нэг ажлаас нөгөөд амархан шилжиж зохицдог
12. Зохион байгуулах дуртай
13. Нийтэч , уриалгахан, нэрлэхэж эмээдэггvй
14. Тэсвэртэй тууштай, ажиллах чадвар сайн
15. Нvvр гарын хөдлөгөөн оролцуулан тvргэн чанга ярьдаг
16. Биеэ барьж эзэмдэхдээ сайн
17. Цовоо сэргэлэн ааш зантай
18. Тvргэн унтаж амархан сэрдэг
19. Эмх цэгц муу, Юмыг яарч шийддэг
20.Заримдаа өнгөц хийсвэр шийддэг
Флегматик

1. Эмх журамтай , Нямбай
2. Аливаад ул суурьтай ханддаг
3. Болгоомж бодлготой
4. Хvлээцтэй
5. Хоосон чалчих дургvй , Yг дуу цөөтөй
6. Сэтгэлийн хөдлөгөөн бага, Хэл яриа жигд тогтуун
7. Нvvр гарын хөдлөгөөн бага
8. Удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхлэснээ гvйцээдэг
10. Хvч чадлаа дэмий vрдэггvй
11. Хэвшсэн дэг журмаа хатуу мөрддөг
12. Сэтгэлийн хөдлөгөөнөө барьж чаддаг
13. Сайшаал шvvмжлэлд эмзэг
14. Өөрийгөө дооглох шоолохыг тоодоггvй
15. Сонирхол харьцаа тогтвортой
16. Нэг vйлээс нөгөөд шилжихдээ удаан
17. Хvн бvртэй жигд харьцдаг
18. Шинэ нөхцөлд дасч зохицохдоо бэрхшээдэг
19. Зовлон өвчинд тэвчээртэй
20. Уур уцааргvй
Меланхолик

1. Бvрэг ичимхий
2. Шинэ нөхцөлд сандарч тэвддэг
3. Танихгvй хvнээс бишvvрхэж бэрхшээдэг
4. Хvчиндээ итгэхгvй бэрхшээдэг
5. Ганцаардыг амархан давдаг
6. Амжилтгvй зvйлд амархан гутарч, Сэтгэлээр унадаг
7. Бодлогоширч гиеvvрхэх дуртай
8. Амархан ядардаг
9. Хэл яриа сул зөөлөн
10. Ярьж буй хvнийхээ зан төлөвт зохицдог
11. Өрөвч эмзэг уян сэтгэлтэй
12. Сайшаал шvvмжлжлд мэдрэмтгий
13. өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
14. Хардаж сэрдэх талтай
15. Өвчин зовлонд эмзэг
16. Хэт гомдомтгой
17. Бодол саналаа бусадтай хуваалцдаггvй, нийтэч биш
18. Идэвхи санаачилга багатай
19. Дуулгавартай хvлцэнгvй
20. Бусдаар туслуулж өрөвдvvлэх дуртай

Сангвиник : Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зvйл рvv тэмvvлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг тvргэн хvлээн авч ойлгодог. Ямар нэг зvйлд дасан зохицохдоо амархан. Хvмvvстэй хэл амаа амархан ололцдог. Жаргал, зовлонг хvлээн авдаг. Мэдрэмтгий сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн. Сул тал нь саваагvй, хэрэгт дуртай, хvмvvсийн уур дургvйцлийг хvргэдэг. Сониуч, замбараагvй, салан, хөнгөмсөг, өнгөц гэх мэт.

Флегматик : Сайн тал нь тэсвэр, тэвчээртэй, хvлээцтэй, буурь суурьтай, юмыг гvнзгий боддог, ойлгож тогтоосон зvйлээ мартдаггvй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой. Сул тал нь хашир, дасан зохицдоггvй, хvн гуйдаггvй, юмны эвийг олдоггvй, залхуу, шинэ юманд тэмvvлдэггvй, хvлээж авдаггvй. Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Хөдөлж яддаг.

Холерик: Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, тvргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хvчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай. Сул тал нь шаралхуу, эв дvй олохдоо муу, харилцаанд нөхцөл байдалд амархан зохицдоггvй, зөрvvд, өөрийнхөөрөө, эв хавгvй, дээрэлхvv, тvрэмгий, зальтай.

Меланхолик : Сайн тал нь хариуцлагтай, нямбай, цэвэрч, vерхэл нөхөрлөл, хайр дурлалд vнэнч. Сул тал нь зөөлөн, намуун, эмзэг, өрөвчхөн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай, хулчгар, өвчин зовлонд эмзэг.

Та ингээд өөрийнхөө сэтгэл зvйг танин мэддэг боллоо. Өөртөө итгэлтэй, өөдрөг байгаарай.


бичсэн: Tserendolgor төрөл: мэдээ | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 4484

Сэтгэгдэл:

sain hiisen sudalgaa bna o
Бичсэн: Зочин хэзээ: 12:38, 2013-10-15 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)